Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын Х байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан ч ажлын хэсгээс тус барилгыг “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага”, “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”, “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм”, өрөөний гэрэлтүүлгийн төлөвлөлтийн шаардлага хангаагүй, барилгад эвдрэл, ан цав үүссэн болон бусад үндэслэлээр хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй гэсэн дүгнэлт гаргасан.
Тиймээс Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт дуудлага худалдаагаар зарж төвлөрүүлсэн орлогоор хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг шуурхай зохион байгуулж, 2015 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
Үүний дагуу өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд дээрх дуудлага худалдааг нээлттэй зохион байгууллаа. Дуудлага худалдаанд гурван оролцогч оролцсоноос хамгийн өндөр үнийн саналыг "Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өгч, худалдан авчээ. Нээлттэй дуудлагын худалдааны анхны үнийг 5.941.400.000 /Таван тэрбум есөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгөөс дуудсан бөгөөд 6.715.850.000 /Зургаан тэрбум долоон зуун арван таван сая найман зуун тавин мянга/ төгрөгт хүрч зарагджээ.
Дашрамд дурдахад, Ерөнхий сайд уг орлогоор хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг шуурхай зохион байгуулж, 2015 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт даалгасан юм.
ССАЖЯ-ны байрыг 6.7 тэрбум төгрөгөөр зарлаа | ||
Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.