
НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан гуравдугаар сарын 16-ны өдөр болж, нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэгдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцсэн. Гуравдугаар сарын 18-ны өдөр НИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлаар уг асуудлуудыг хэлэлцэж хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны даваа гарагт хуралдах бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлэгээр эцэслэн шийдвэрлэнэ.
Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.