Шууд Chart

Их хэмжээний ангийн мах хилээр гаргахыг завджээ

2010-01-19 19:33:39

Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтоор БНХАУ-ын  иргэн ачааны машинаар их хэмжээний хориотой ангийн мах болон бусад хориглосон бүтээгдэхүүн гаргах гэж байгаад баригджээ. Тус улсын иргэн Ли Жан Мин гэгч чонын хөлдөөсөн 78 мах, арьстай, арьсгүй нийт 250 гаруй зээр, ямааны мах 750 гаруй, улаан гоёо 16 килограмм, тарваганы арьс 750 ширхгийг хилээр гаргахыг завдсан байна. Одоогоор хэрэгтнийг саатуулан тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Их хэмжээний ангийн мах хилээр гаргахыг завджээ  
Үзсэн: 1732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй