![](/uploads/201308/news/thumb/3d84699e2594687c36176a6a93c9c998_x3.gif)
Энэ сарын 21-нд Хятадын Батлан хамгаалах технологийн аж үйлдвэрийн үндэсний газар Бээжин хотод "Практик 9" хиймэл дагуулыг албан ёсоор ашиглалтад орууллаа.
"Практик 9" хиймэл дагуул нь туршилтын хугацаандаа тойрог замд Хятадын хиймэл дагуулын хөгжлийн хэрэглээнд орох 24 төрлийн шинэ бүтээгдэхүүнд туршилт хийжээ. Мөн өөрсдийн үйлдвэрлэсэн 10 төрлийн 20 гаруй аппарат тоног төхөөрөмжид шалгалт үнэлгээ хийж, Хятадын сансрын технологийн тэргүүний бүтээгдэхүүнээр үнэлэгдээд байгаа юм.
Энэ хиймэл дагуул нь Хятадын сансрын шинэ технологи, шинэ бүтээлийн үндэс болж, цаашид судалж буй, ирээдүйд хэрэглэх бүтээгдэхүүнийг бодит орчинд нь турших үйлчилгээгээр хангах юм байна. Hиймэл дагуул нь Хятадын сансрын хөгжлийн алхмыг түргэсгэн, сансрын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.
Хятадад хиймэл дагуул ашиглалтанд оруулав | ||
Үзсэн: 1445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.