Шууд Chart

Чөлөөтийн эмэгтэйчүүд хамтарсан бэлтгэл хийж байна

2015-03-24 10:11:17

Монголын чѳлѳѳт бѳхийн холбоо, Биеийн тамир спортын хѳгжлийн тѳвтэй хамтран анх удаа зохион байгуулж буй олон улсын хамтарсан бэлтгэл Чѳлѳѳт бѳхийн охидын академи дээр үргэлжилж байна.

Энэ удаагийн бэлтгэлд Казахстаны 19, Польшийн 9, Беларусын 5 тамирчин, болон дасгалжуулагч манай улсын эмэгтэйчүүдийн багтай арга туршлагаа солилцож байна.

Манай улсын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багаас гадна “Алдар” спорт хороо,” Хасу мегастар”, “Цастын барс” клубууд, МУБИС-ийн УБТС-ийн баг тамирчид энэхүү бэлтгэлд оролцож байна.

Хамтарсан бэлтгэл ирэх 28-нд болох "Mongolian Open" олон улсын тэмцээний дараа үргэлжлэх ба АНУ, Франц, Польш, Бразил улсын багууд нийт 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрөвдүгээр сарын наймны ѳдрийг хүртэл хамтарсан бэлтгэл хийнэ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Чөлөөтийн эмэгтэйчүүд хамтарсан бэлтгэл хийж байна   
Үзсэн: 1606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй