Энэ сарын наймны өдөр АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакс хотод манай улсын хоёр иргэн эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газраас тус мужийн Бурке хотод гуравдугаар сарын наймны өдөр Монгол Улсын иргэн хоёр эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсныг шалгаж байгаа бөгөөд тус хэргийн сэжигтнүүдийг саатуулан, байцаалт авах ажиллагаа хийгдэж байна” хэмээсэн юм.
Түүнчлэн хохирогчдын биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газрын Хохирогчдод дэмжлэг үзүүлэх хэлтсээс тэдэнд шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж байгаа ажээ.
Мөн манай улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам хэргийг хурдан шуурхай шалган шийдвэрлүүлэх чиглэлээр Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газар болон хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай тогтмол холбоотой ажиллаж байгаа гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
АНУ-д халдлагад өртсөн гэх монгол иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэв | ||
Үзсэн: 2459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.