УИХ-аас баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” тогтоолын хавсралтад Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам төсөл багтсан байгаа билээ.
Уг төсөл хэрэгжсэнээр Овоотын нүүрсний уурхай эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болох юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 1.3 тэрбум ам.доллар бөгөөд төслийн хүрээнд Овоотын уурхайгаас Эрдэнэт хот хүртэлх 547 км төмөр замыг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна. Хөрнгө оруулалтаа 20 жилийн хугацаанд нөхөхөөр урьдчилсан тооцоо гарснаас өөрийн хөрөнгөөр 30 хувийг, зээлээр 70 хувийг санхүүжүүлэхээр байгаа аж. Мөн төмөр замын тээх чадвар жилд 22.2 сая тонн, тээх ачааны хэмжээ 20 сая тонн буюу хоногт 16 хос галт тэрэг байх юм.
Дээрх "Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл” Засгийн газраас өнгөрөгч 2013 онд баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д тусгагдсан юм. Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төслийн шууд гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгажээ.
Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ | ||
Үзсэн: 1839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.