Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжжээ.
Энэхүү хөтөлбөрийн төслийг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн бүлгүүдийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд шударга хандлагыг бий болгох, төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор боловсруулсан байна.
Түүнчлэн уг хөтөлбөрийн төсөлд нийтийн алба, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ил тод байдал, хариуцлага, шударга ёс, ёс зүйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, санхүү, төсөв, аудит, худалдан авах үйл ажиллагааны хяналт, хариуцлагыг сайжруулах, хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөн, шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагын идэвх, санаачилга, оролцоог дэмжих, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, авлигын эсрэг боловсрол, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сайд нар дэмжлээ | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.