Засгийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголын эдийн засгийн чуулган” ирэх дөрөвдүгээр сарын 2-3 өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдана.
Өнгөрсөн жил “Монголдоо бүтээцгээе” ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдсан чуулганы нийт салбар хуралдаанд 900 орчим төлөөлөгч оролцож байсан бөгөөд 34 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байсан юм.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг олон улсын болон дотоодын шилдэг мэргэжилтнүүд хамтран хэлэлцдэг тус чуулган зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Ирэх сард “Монголын эдийн засгийн чуулган” зохиогдоно | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.