Шууд Chart

Монгол Улсын Филармонийн нэгдсэн тоглолт болно

2015-03-24 15:24:03

Монгол Улсын Филармони санаачлан хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн төлөвлөгөөт уран бүтээлүүд амжилттай тоглож өндөрлөж байна.

“Монгол уран бүтээл” төслийн тоглолтууд нь  монголын үе үеийн  хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжис бүтээлүүдийг бүтэн улирлын турш үзэгчиддээ хүргэж үе үеийн хөгжмийн зүтгэлтнүүдээ алдаршуулан мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан бүтээлүүдийг  сурталчлан түгээн дэлгэрүүлж үзэгчдийнхээ оюуны мэлмийд толилууллаа.

Уг төслийн хүндэтгэлийн нэгдсэн гала тоглолт энэ сарын 27-нд буюу Олон улсын театрын өдрөөр СТӨ-нд 15:00 цагаас ганцхан удаа болох ба тоглолтонд улсын Филармонийн удирдаачид, морин хуурын чуулга, баян монгол джаз найрал хөгжим, симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээнэгэн тайзнаа чуулж байгаа нь тэр болгон үзээд байдаггүй ховорхон тоглолтын нэг болж байгаагаараа онцлог юм.

Мөн тоглолтонд улсын Филармонийн гоцлол дуучин СТА С. Баттулга, СТА Н. Наранбаатар, СТА Д. Бурмаа, СТА Т. Амина, СТА Ц. Хулан, СТА Б. Долгормаа, Л. Насанбуян, П. Өнөржаргал, Б. Дэлгэрбаяр, С. Нямбаяр, Т. Отгонбаяр, Б. Солонго нар оролцон тоглоно.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монгол Улсын Филармонийн нэгдсэн тоглолт болно  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй