Шууд Chart

Эрээнд монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ

2015-03-24 15:42:21

БНХАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн эмэгтэй энэ сарын 17-18-нд шилжих шөнө амь насаа алдсан хэрэг гарсан. Гадаад хэргийн яамны мэдээлснээр манай улсын иргэний амь насыг хөнөөсөн этгээдийг баривчилсан байна. Энэ талаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын АЗО-ны ГЯАГ-ийн орлогч дарга н.Сэцэнзориг, ажилтан н.Улаантуяа, Эрээн хотын НАХТ-ийн тасгийн дарга н.Урт, ажилтан н.Далай нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс Эрээн хотод суугаа Консулын газарт ирж мэдэгдэл хийжээ.

Дээрх иргэний амь насыг бүрэлгэсэн этгээд БНХАУ-ын харьяат болох нь тогтоогдсон бөгөөд харин өвөрмонгол, хан үндэстний аль болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 
 
Хэргийг илрүүлэх ажлын хэсгийг ӨМӨЗО-ны НАХТ-ийн удирдлага, Шилийнгол аймгийн НАХТ-ийн холбогдох албан тушаалтнууд удирдсан байна. Мөн хэргийг зургаан хоногийн дотор шуурхай шалгаж илрүүлсэн ч хэрэгт холбогдогчийн нэр, үндэс, угсаа, шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
 
Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас талийгаачийн шарилыг энэ сарын 24-ний өдөр буюу өнөөдөр хилээр нэвтрүүлэхээр холбогдох албаныхантай яриад байгаа бөгөөд шаардлагатай бүх туслалцааг ар гэрийнхэнд нь үзүүлж байгаа гэж  Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрээнд монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ  
Үзсэн: 2079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-03-24 21:49
Zewuun hulgaichiig tsaazaar awbal taarna
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-03-24 21:49
Zewuun hulgaichiig tsaazaar awbal taarna

Бидэнтэй нэгдээрэй