![](/uploads/201503/news/thumb/5a9d50b423279b4df25e80ce3843a06f_x3.jpg)
Өнгөрсөн даваа гарагийн шөнө явагдсан "Эль Класико" тоглолтын дараагаар "Реал Мадрид" клубын жигүүрийн довтлогч Гарет Бэйл хөгжөөн дэмжигчдийнхээ халдлагад өртсөн байна. Түүнийг тоглолтын дараа автомашинтайгаа цэнгэлдэхээс гарч явах үед нь Мадридын гурван хөгжөөн дэмжигч хэл үгээр доромжилж, машин руу нь өшиглөж танхайрчээ.
Гурван залуугийн нэг нь "Реал Мадрид" клубт гишүүнчлэлтэй байсан бөгөөд багийн зүгээс хөгжөөн дэмжигчийг насан туршдаа "Реал Мадрид"-ийн тоглолтыг үзэх эрхгүй болгосон байна.
Мөн Гарет Бэйлийг тойрсон элдэв хэл ам нэлээд газар аваад байгаа бөгөөд түүний "Реал Мадрид" дахь ирээдүй тодорхойгүй болж байна. Сүүлийн үед "Реал"-ыг орхино гэх яриа ч гарсан юм. Тэрбээр энэ улирлын лигийн 25 тоглолтод оролцож, 12 гоол, таван гоолын дамжуулалт өгчээ.
Гарет Бэйл хөгжөөн дэмжигчдийнхээ халдлагад өртжээ | ||
Үзсэн: 2133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.