Шууд Chart

Супер лиг: "Альянс Тех Харцага" цувралыг тэргүүлж байна

2015-03-24 16:47:43

МҮСБХ-ны Үндэсний супер лиг Плэй-оффын тоглолтоор үргэлжилж байна. Өчигдрийн хоёр дахь тоглолт "Дундговь Альянс Тех Харцага" болон Төв аймгийн "Төв Ургац" багуудын хооронд боллоо.

Тоглолтын хоёрдугаар үеэс "Харцага" оноогоор тасрах оролдлого хийж, Dominic Rambo, Steve Pledger нар ээлж дараалан довтолгоонуудаа оноо болгож байсан нь "Төв Ургац"-ыг хүнд цохилтод оруулав. Гэсэн ч хоёрдугаар үеийн хагаст "Төв Ургац" өмнөх тоглолтын адил сайн тоглолтоо гаргаж эхэлсэн. Donald Boone, Frank Holmes нараас гадна Дэлгэрням самбар дор идэвхтэй тоглолт үзүүлж байсан нь оноог ойртуулах боломжийг олгов.

Тоглолтын IV үед Ганболд, Мөнхтөр, Donald Boone нарын холын зайн шидэлтүүд оноо болж байснаар "Төв Ургац" баг тооны зөрүүг ердөө дөрөв болгож ойртуулсан юм.

Энэ үед Харцагууд төгсгөлийг сайн хийж Steve Pledger чухал үед шидэлтүүдээ найдвартай оноо болгож байсан бол Б.Одбаяр ч самбар дор хэрэгтэй оноог авч, тооны зөрүүг хадгалж байснаар "Харцага" баг тун хүнд тоглолтоос ялалт байгуулж, цувралыг 2:0 болгож чадлаа.

D.Rambo энэ өдөр 32 оноогоор багаа тэргүүлсэн бол S.Pledger 21 оноо, Одбаяр 16 оноо, самбараас 17 бөмбөг авалт, Дорждамба 14 оноо авсан юм.

Төв Ургацаас D.Boone гайхалтай байж 36 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол F.Holmes 20 оноо, самбараас 10 бөмбөг авалт, Дэлгэрням 17 оноо, Ганболд 11 оноог тус тус авчээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Супер лиг: "Альянс Тех Харцага" цувралыг тэргүүлж байна   
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй