Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-03-25 10:18:26

Гуравдугаар сарын 25-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Зоосны нэг талыг хэзээ “хэвлэх” вэ”, “Монголын эдийн засгийн өсөлт Азид сүүл мушгина”, “10 хүн өндгөнд хордсон байж болзошгүй” зэрэг мэдээ, материалыг онцолсон байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Аварга матрын аманд толгойгоо хийхийг “Дэлхийн цирк”-ээс хараарай”, “Дүрзээгийн Одхүү: Эгийн голын станцыг ямар ч бэрхшээл тулгарсан хэрэгжүүлнэ. Энэ бол үндэснийхээ эрх ашгийн төлөө хийж буй ажил” зэргийг унших боломжтой.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Төрийн албанд Ч.Сайханбилэгийн даалгаврыг хэрхэн биелүүлж байна вэ”, “Богдхан” уулын урдуур барих төмөр замын ТЭЗҮ-г боловсруулжээ”, “Д.Нямхүү: Сүрьеэ өвчин залуужаад байгаа нь агаарын бохирдолтой холбоотой” зэрэг мэдээ, материалыг онцолсон байна. 

“Улс төрийн тойм” сонины энэ өдрийн дугаараас “Н.Оюундарийг Богд уулын газрыг зарсан асуудлаар эрэн сурвалжилж байна”, “Н.Батаа: Газрын дуудлага худалдааг амжилттай хийх боломжтой”, “Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн албан хаагч нас барсан хэргийг нуужээ”, “Цагдаагийн цол гэдэг соёлын тэргүүний ажилтны тэмдэг үү” зэргийг уншаарай.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Их Монгол уу, аль эсвэл цагийн хавчуурганд өртсөн жижиг Монгол уу”, “Шинэчлэл шийдэлд зайгаа тавьж өгсөөр...”, “Цэнгээний газарт гэмт хэрэг гарсан ч мэдэгдэхгүй” зэргийг унших боломжтой.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Хөдөө аж ахуйн салбар тойрсон гажуудал”, “Д.Дэмбэрэл: Үндсэн хуулиа өөрчлөөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмж болно. Гэхдээ ...” зэрэг мэдээ, материалыг уншиж болно.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй