УИХ-ын 2015 оны хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр эхэлнэ. Хаврын чуулган эхлэх дөхсөнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоосон захирамж гаргалаа.
Тодруулбал, УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоногийн пүрэв, баасан гарагт өглөө 09:00 цагаас эхэлж, үдээс хойш 14:00 цагаас үргэлжилж байх юм. Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн хаврын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна.
Хаврын чуулганыг өглөө 09:00 цагт эхлүүлж байх захирамж гаргалаа | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.