Шууд Chart

Оюутны таеквондогийн аваргууд тодорлоо

2015-03-25 15:35:12

Монголын оюутны спортын Универсиад 2015 их наадмын таеквондогийн тэмцээн Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Тэмцээн багийн тулаан болон эрэгтэй зургаа, эмэгтэй таван жинд явагдаж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд Идэр ДС, МҮИС, ХААИС, ИЗОУИС, Засагт Хан ДС, КУДС, "Мон-Алтиус" БТДС, ҮБТДС, Этүгэн ДС, БХИС, МУИС, ОУЭЗБДС, Ховд ИС, МУБИС, ШУТИС, ТТДС, Улаанбаатар ИС, Аварга ДС, Тээврийн ДС, АШУҮИС, ХСИСургууль нийт 21 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 100, эмэгтэй 56 тамирчин оролцлоо. 

Багийн тулааны төрөлд:

  • Аваргын алтан медалийг ХААИС-ийн баг тамирчид,
  • Мөнгөн медалийг ШУТИС-ийн тамирчид,
  • Хүрэл медалийг ҮБТДС-ийн баг тамирчид тус тус хүртэж багийн тулааны аваргууд боллоо. 

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

  • I байрт 23 оноогоор ШУТИС,
  • II байрт 29 оноогоор ҮБТДС,
  • III байрт 19 оноогоор ХСИС шалгарсан юм.

Шилдэг тамирчин:

  • Шилдэг эрэгтэй тамирчин-О.Билгүүн /ҮБТДС/
  • Шилдэг эмэгтэй тамирчин: С.Уранбилэг /ИЗОУИС/

Тэмцээнээс шалгарсан тамирчид 2015 оны долоодугаар сард БНСУ-н Гуанжу хотноо болох Дэлхийн оюутны Универсиад их наадамд оролцох эрхтэй болно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Оюутны таеквондогийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй