Шууд Chart

Л.Гүндалай: Би өнөөдөр АН-аас гарч байна

2015-03-25 16:26:14

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр Ардчилсан намын гишүүнээсээ татгалзаж, намаасаа гарч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр АН-аас гарч, шинэ нам байгуулах бөгөөд Эрдэнэт хотоос ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших ажээ. 

Энэ талаар тэрбээр “Би Ардчилсан намаас албан ёсоор гарах өргөдлөө өгөх гэж байна. Аливаа нэг зүйлийн төгсгөл нь нэг зүйлийн эхлэл байдаг. Би шинээр эхэлж байна. Би АН-аас өнөөдөр гарна. Өнөөдрөөс эхлээд улс төрийн шинэ үйл явдлыг эхлүүлнэ. Улс төрийн цоо шинэ нам байгуулахыг зорьж байгаа” гэсэн юм. 
 
Түүнчлэн шинэ нам байгуулах ажил нь бодлогын түвшинд явагдаж байгаа бөгөөд намынхаа нэрийг болон хэн, хэнтэй хамтран нам байгуулж байгаагаа хэлэх нь арай эрт байна гэлээ. Харин Эрдэнэт хот руу нүүх шалтгаанаа “Хөвсгөлөөс нэр дэвшиж болох байсан. Гэсэн ч намын дарга болж байгаа учраас хоттой арай ойрхон байхгүй бол болохгүй. Наашаа ирэх ажил байнга гарах болно. Тиймээс Хөвсгөл арай холдоод байгаа” хэмээн тайлбарлалаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Л.Гүндалай: Би өнөөдөр АН-аас гарч байна   
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.27.xxx [122.201.27.xxx] 2015-03-26 10:57
hot ruu oirhon baih... heniig tulooloh ni hamaagui l um bna doo
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-03-25 22:35
ТН- ТҮР НАМ
202.170.69.xxx [202.170.69.xxx] 2015-03-25 19:49
АТН- БУЮУ АВИЛГАЛТАЙ тЭМЦЭХ НАМ БАЙГУУЛААРАЙ

Бидэнтэй нэгдээрэй