Шууд Chart

“Нарантуул” захад гал гарч байна

2013-08-23 08:59:08

"Нарантуул" олон улсын худалдааны төвийн дотор байрлах хүнсний захад гал гарчээ. Нийслэлийн Онцгой байдлынхан 06:30 минутын орчмоос арав гаруй гал унтраагч машины хүчин чадалтайгаар ажиллаж, баруун хүнсний захын  галыг унтрааж дуусаад байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар  галын улмаас тус худалдааны төв дотор байрладаг хүнсний зах бүрэн шатаж дуусч байгаа аж.
Тус хүнсний павилионд хүнс, гоо сайхны бараа бүтээгдэхүүний лангуунуудаас гадна үсчин, гоо сайхан, хувцас засвар, угаалга зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг аж.  Лангуу түрээслэгчид захын гадаа цуглараад байгаа ч Нийслэлийн Онцгой байдлынхан дотогш хүн нэвтрүүлэхгүй байгаа юм байна.
 
Учир нь шатсан хүнсний зах дотор цайны газар олноор үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор хийн баллонууд нь тэсэрч дэлбэрсээр байгаа аж. Одоогоор гал юунаас болж гарсан нь тодорхойгүй байна.
 
 
   
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Нарантуул” захад гал гарч байна  
Үзсэн: 2285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-08-23 10:52
Нам засаг маань зам тавина гэхээр нь тїрээслэгчидтэйгээ нийлээд л маяглаад байсан. Ингэх гээд л байж дээ хєєрхийс

Бидэнтэй нэгдээрэй