Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбар Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14-р анги, ДЦС-3-ын цагдаагийн тасагтай хамтран гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.
Аврах, гал унтраах хэсэг, инженер, техникийн ажилчид усан хөшиг татах, тандалт явуулах, хорт бодисын алдагдлыг таслан зогсоох ажиллагаанд хамтан оролцож, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагууд тус тусын чиг үүргээр сургуульд оролцсон. “Иж бүрэн сургууль”-иар Болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулахад чиглэгдсэн үр дүнтэй сургалт болсон гэдгийг зохион байгуулагчид онцлож байлаа.
Иж бүрэн дадлага сургуулийг зохион байгууллаа | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.