Шууд Chart

“Нарантуул” захыг хамгаалалтад авлаа

2013-08-23 09:25:50

"Нарантуул" олон улсын худалдааны төвийн дотор байрлах хүнсний захад гал гарч, Нийслэлийн Онцгой байдлынхан 06:30-аас хойш арав гаруй гал унтраагч машинтайгаар ажиллаж эхлээд байгаа.

Одоогийн байдлаар хүнсний зах бүрэн шатаж дууссан бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тус  худалдааны төвийг бүхэлд нь хамгаалалтад авч, дотогш хүн оруулахгүй байна.

Хүнсний захын гадна  цугларсан тус захын худалдагч нар галыг гадны нөлөөлөлтэйгөөр гарсан хэмээн үзэж, бухимдлаа илэрхийлсээр байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар  гал гарсан шалтгаан, хичнээн төгрөгийн хохирол учирсан  зэрэг нь тодорхойгүй хэвээр байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Нарантуул” захыг хамгаалалтад авлаа  
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй