Гуравдугаар сарын 26-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Хувьчлал нийслэлд “амь тариа” болох уу”, “Чуулган битгий нээгдээсэй”, “Фронтыг зорьсон бэлгийн цуваа”, “Монголд анх удаа салхин сэнс үйлдвэрлэжээ”, “Онгоцыг техникийн шалтгаанаар осолдсон байх магадлалтай гэж үзэж байна” зэрэг мэдээ, материал болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржийн “Төрийн өмч хувьчлах хамгийн шалгарсан арга нь нээлттэй дуудлага худалдаа” гэсэн гарчигтай ярилцлагыг онцложээ.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн “АН-ын фракцийн тогтолцоонд идээшсэнгүй” гэх ярилцлага болон “Монголчууд гэрийн автоматжуулалтын систем зохион бүтээж байна”, “Эдийн засгийн хямралыг мал, тариа хоёр нь авч гарна”, “XXI зууны Монгол: Тоглоомын улсаас тоглоомон улс”, ““Их Засаг” их сургуулийн оюутнууд бусдын дарамт шахалтаас болж амиа хорлосон уу” зэрэг материалыг унших боломжтой.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Монгол инженерүүд салхин сэнс бүтээжээ”, “Барилгын осол гарахад монгол хүний хэнэггүй зан маш их нөлөөлдөг”, “Эдийн засгийн хүндрэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндээр тусч байна”, “Б.Болд: Талийгаач эмэгтэйн цогцсыг эх оронд нь авч ирээд байна” зэрэг мэдээ, материал болон Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын “Эдийн засаг хямарсан болохоос амьдрал зогсчихоогүй байна” гэсэн гарчигтай ярилцлагыг онцложээ.
“Улс төрийн тойм” сонины энэ өдрийн дугаараас “Бээжинд суугаа манай консулыг визний наймааны хэргээр эргүүлэн татах уу”, “Ц.Цолмон сайд аа, алба хаагчдын амь нас, эрүүл мэндээр наадагсдад хариуцлага хүлээлгэе”, “О.Эрдэнэчимэг: Монголын улс төр хөгжлийнхөө жамаар явж байна”, “Машинаа 70-80 мянган төгрөгөөр ачуулсан иргэд хохирлоо нэхэх боломжтой” зэрэг нийтлэл, материалуудыг уншаарай.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Огцорсон дарга нарын “орны хүн”-ий сураг”, “Хамгийн урт агуйгаа 10 лицензээс чөлөөлөх шаардлагатай”, “Гишүүн Ч.Улаан юу өгүүлэв”, “Итгэлцэл” зэрэг сурвалжлага, материал болон Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын “Чингис хааны түүхийг харуулах цогцолбор байгуулна” гэх ярилцлагыг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний “Хэрэв үнэн бол Хууль зүйн сайд цэц рүү явна даа”, Монгол Улсын сайд М.Энхсайханы “150 сая долларын өр төлөх нүүрс олборлохын тулд ийм хэмжээний зардал гаргах гээд байна” гэсэн гарчигтай ярилцлага болон “Төрийг урладаг, гэхдээ яаж?”, “Дуудаж даллаж биш дотроо зохицуулж олуулаа болъё”, “АТГ-аас Б.Ундармааг ашиг сонирхлын зөрчилтэйг тогтоожээ” зэрэг мэдээ, материалыг нийтлэжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.