Шууд Chart

Хүүдээ зэрлэг авирласан эцгийг өнөөдөр шүүнэ

2013-08-23 09:43:19

Өнгөрсөн тавдугаар сард таван настай хүүхдээ төрсөн эцэг нь заазуураар эрэмдэглэсэн хэрэг гарч олныг  ихээхэн цочролд оруулж байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгасны үндсэн дээр прокурорт шилжүүлсэн байна.

Прокуророос тус хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийг өнөөдөр шүүнэ.  Сэжигтний хувьд өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж, 10 гаруй удаа эрүүлжүүлэгдэж байсан. Мөн л гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр ял сонсож байсан аж.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүүдээ зэрлэг авирласан эцгийг өнөөдөр шүүнэ   
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
68.68.96.xxx [68.68.96.xxx] 2013-08-23 09:52
ene balair araatanig alsan ch bagadna

Бидэнтэй нэгдээрэй