Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 503 хүн нас барж, 1460 хүн гэмтжээ. Үүнээс Улаанбаатар хотод 138 хүн нас барж 726 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад улсын хэмжээнд нас баралт 18.6 хувь, гэмтсэн хүний тоо 13.9 хувиар өссөн, нийслэлийн хэмжээнд нас баралт 17.9 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 48 хүүхэд амь насаа алдаж 1164 хүүхэд гэмтсэн байх бөгөөд үүнээс нийслэлд 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэн байна.
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 48 хүүхэд нас баржээ | ||
Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.