Шууд Chart

“Анхны тусламж” сургалт явагдаж байна

2015-03-26 12:04:51

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд өртөн нас барах явдлыг бууруулах, гэмтсэн хүнд цаг алдалгүй анхны тусламжийг зөв үзүүлэн амь нас, эрүүл мэндийг аврах мэдлэгийг алба хаагчдад олгох зорилгоор энэ онд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй ажиллах төлөвлөгөөний дагуу нийт алба хаагчдын дунд энэ сарын 23-27-ны өдрүүдэд “Анхны тусламж” сургалтыг үе шаттайгаар зохион явуулж байна.

Уг сургалтад хамрагдсан алба хаагчид зам тээврийн осолд өртсөн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэснээр зам тээврийн осолд өртөн нас барж байгаа иргэдийн тоо буурах магадлалтай юм.

Мөн Авто радио FM 96.3-аар замын хөдөлгөөнд оролцогчдод “Анхны тусламж амь насыг аварна” сэдвээр хичээлийг бэлтгэн хүргэж байгаа бөгөөд Монголын Улаан загалмай нийгэмлэгтээс тус газрын байнгын пост, албаны автомашинуудыг иж бүрэн эмийн сантай болгож, алба хаагчдад хэрхэн хэрэглэх талаар мэдлэг олгох зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулах юм.
 


“Анхны тусламж” сургалт явагдаж байна  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй