Шууд Chart

Бээжинд суугаа Консулын ажилтнууд визний наймааны хэрэгт оролцсон уу

2015-03-26 13:59:29

Манай улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтнуудтай холбоотой мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тодруулбал, Бээжин дэх Элчин сайдын яамны ажилтнууд визний наймаанд нэр холбогдсон тул Гадаад хэргийн яамнаа Консулын хэлтсийн дарга О.Энхтөр тэргүүтэй ажилчдыг эргүүлэн татахаар болсон юм. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодрууллаа. Тус яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг байна. Энэ дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг 2014 оны 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст зохих шалгалт хийсэн байна.

Шалгалтын үеэр санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн гэдгийг дээрх ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Ийнхүү зөрчил гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл болсон гэж үзсэн байна. Тиймээс ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудахаар шийдвэрлэжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Бээжинд суугаа Консулын ажилтнууд визний наймааны хэрэгт оролцсон уу  
Үзсэн: 2103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-03-27 18:24
ajilchid , ajiltan gesen 2 ug utgiin yalgaatai baidag

Бидэнтэй нэгдээрэй