Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “J” хэсгийн тоглолт Лаос улсын нийслэл Вьентьян хотноо гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох юм. Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан.
Манай шигшээ баг маргааш эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийнэ. Лаосын үндэсний KM16 цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт манай цагаар 17:00-д эхлэх учиртай.
Азийн 43 улсын баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрийг тэргүүлсэн 10, дэд байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, нийт 15 улсын баг ирэх жил болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм.
Манай хөлбөмбөгчид гурван сарын 29-ний ням гарагт Лаос, 31-ний мягмар гарагт Сингапур улсын багтай тус тус тоглоно. Хөлбөмбөгчдөдөө амжилт хүсье.
Манай хөлбөмбөгчид маргааш БНХАУ -ын багтай эхний тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 1300 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.