![](/uploads/201503/news/thumb/b625a55ba8c21d265dcd148a36493972_x3.jpg)
АНУ-ын Флорида мужийн Миами хотноо ганцаарчилсан болон хосын ангилалд болж буй “Miami Open” тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд болж байна. Нийт зургаан сая 157 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээн гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд явагдах юм.
Энэ тэмцээнийг дэлхийн манлай теннисчин Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова, Румыний Симона Халеп нарын олон шилдгүүд хоёрдугаар тойргоос эхлүүлэх юм.
Харин дэлхийн чансааны 34-т бичигдэж буй нэрт теннисчин Беларусын Викториа Азаренка тоглолтыг нэгдүгээр тойргоос эхлүүлж шалгараад байна. Тэрээр Испанийн Cилва Солер Еспиносаг 6:1, 6:3-аар буулган авснаар шилдэг 64-т шалгарлаа.
Серена, Шарапова нар “Мiami Open” тэмцээнийг хоёрдугаар тойргоос эхлүүлнэ | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.