![](/uploads/201503/news/thumb/58f25012a6540c1e692bce7259d7aa78_x3.jpg)
Гуравдугаар сарын 27-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас "50 тэрбум төгрөгийн өмчөө хамгаалахын тулд яагаад зуун сая төгрөг гаргаж болохгүй гэж", "УИХ-ыг тарааж тоглох, гуравдагчдын шоу", "Хоёр дахь эх үүсвэртэй болсноор хоёр дахин өндөр үнэ төлөхгүй", "Монголд устсан гэх "улаан бурхнаар" 44 хүн өвчлөөд байна" зэрэг мэдээ материалыг уншаарай.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас "62-ын хэрэг буюу Монгол Боко Харам", "Бүрээн дуу, тамирчдын тэмцэл дунд плэй-офф үргэлжилж байна", "Чөлөөт хэвлэлийг туших чөдрийн тоо хэд хүрч байна вэ" зэрэг мэдээ, нийтлэлийг уншаарай.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаарт "Гацууртын ордыг тойрсон гайхширал", "Төгрөгийн ханш түүхэн доод төвшнөө шинэчилсэн хэвээр", "Л.Эрдэнэчулуун: Барилгын 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар албан бичиг хүргүүлсэн" зэрэг мэдээ, мэдээллийг онцложээ.
“Улс төрийн тойм” сонины тоймчийн буланд "Н.Алтанхуягийг огцорсонд баярладаг Сэт Уолш Монголд ирнэ", "Эдийн засагч, судлаачид "Тавантогой"-г ташуурдав", ярилцах танхим буландаа "Д.Эрдэнэбат: Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлээр мөнгө угаадгийг зогсооно", "Д.Гантөгс: Найман хувийн хүүтэй зээл цаашид үргэлжилнэ" гэх зэрэг ярилцлага, тоймуудыг онцложээ.
“Үндэсний шуудан" сонинд "Ж.Бямбадорж: Өвлийн морин уралдаан бол цэвэр зугаа цэнгэл", "Сүхбаатар суманд гарсан гал Мэнэнгийн талд хүрчээ", "Монголын "Тавантолгой"-г Хятадын төрийн зөвлөл шийднэ" мэдээ, нийтлэлийг унших боломжтой.
“Зууны мэдээ” сонинд "Ардчилсан нам аврагчаа алдлаа", "Сэм Уолш Ерөнхий сайдтай уулзахгүй", "Б.Лхагвасүрэн: Бүсгүй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү", "Бээжинд суугаа консулыг эргүүлэн татна", "Б.Бямбааг суллахаар боллоо" зэрэг нийтлэл, ярилцлагыг онцложээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.