Шууд Chart

Цахилгааны гэмтлийг арилгахаар шуурхай бригадууд гарчээ

2015-03-27 14:03:07

Өнгөрсөн шөнөөс эхлэн орсон бороо, цасны улмаас Баянзүрх дүүргийн хэд хэдэн цахилгааны шон унаж гэмтсэн байна. Улмаар тус дүүрэгт хамаарагдах Сансар орчмоос зүүн тийш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт цахилгаан тасарчээ. Цахилгаан байхгүйн улмаас зарим албан байгууллагууд ажиллахгүй байна. Үүнд, “УБЦТС” ХК-аас өөрийн цахим хуудсандаа “Бороо, цас холилдон орсон байгалийн онцгой үзэгдэл болж байгаатай холбоотой цахилгаан дамжуулах агаарын шугамууд гэмтэж, хотын баруун, зүүн, хойд хэсгийн зарим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасалдаж байгаад хүлцэл өчье. Гэмтэлтэй шугамуудыг тодорхойлон гэмтлийг засварлаж, хэвийн болгохоор УБЦТС ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд, шуурхай ажиллагааны бүх бригадууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна” хэмээн залруулга гаргажээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Цахилгааны гэмтлийг арилгахаар шуурхай бригадууд гарчээ  
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй