Шууд Chart

Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ

2015-03-27 14:14:43

БЗД-ийн нутаг Товчооны зам, Баянзүрх худалдааны төвийн хойд зам дээр Сонота маркын автомашины жолооч Э, Королла маркын М жолоочтой автомашинууд нь явган зорчигч 55 настай А-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Цас орж, гудамж замд халтиргаа гулгаа үүсч байгаа тул замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нар урин дулаан цаг ирж байгаа цас амархан хайлж, халтиргаа гулгаа үүсэхгүй гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Хэдийгээр цас амархан хайлж байгаа боловч замын зорчих хэсэг гадаргуу нь халтиргаа гулгаатай болсон байдаг тул анхаарал болгоомж хаана ч илүүдэхгүй.

Иймд  замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээвэрлэж яваа ачаа, цаг агаарын нөхцөлд тохируулан хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.
 


Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй