Шууд Chart

Тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

2015-03-27 14:17:41

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 728 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журам-д тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэхэд нийт зардлыг 55 мянган төгрөг байхаар тогтоосныг үндэслэн Нийслэл хотын замын хөдөлгөөний нягтралыг багасгах, түгжрэлийг бууруулах зорилгоор замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд, түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон буюу мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагаас хувийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ачигч автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

Дээрх тушаалын заалтууд өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд сахилгатай оролцоно уу.
 


Тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй