Шууд Chart

Э.Халиунболд "Loretta Lynn" олон улсын тэмцээнд оролцоно

2015-03-28 16:09:06

Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Эрдэнэбилэгийн Халиунболд маргааш АНУ-ын баруун эргийн цагаар өдөр 12:00 цагаас  "Loretta Lynn" олон улсын хамгийн олон оролцогчтой тэмцээнд оролцох гэж байна.
 
"Loretta Lynn" тэмцээн нь зэрэглэлийн хувьд АНУ-д зохиогддог супер кросс уралдааны ДАШТ болон АНУ-ын АШТ-ий дараа ордог уралдаан юм. Тэмцээнд мэргэжлийн болон сонирхогчдын аль аль нь оролцож болдог бөгөөд дэлхийн хамгийн олон оролцогчтой уралдаан байдаг. Тэмцээний эхний өдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Э.Халиунболд 450 class ангилалд оролцох бол 29-нд 450 pro class ангилалд ур чадвараа сорих юм байна.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Э.Халиунболд "Loretta Lynn" олон улсын тэмцээнд оролцоно  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй