![](/uploads/201001/news/thumb/563f892237083f9e40edf4e1cebc7b75_x3.jpg)
Петровис” ХХК “Оргил Ойл” ХХК хамтран “ЭКО-92” бензин боловсруулан өнгөрсөн оны зун хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.
Харин энэ төрлийн бензин хэрэглээ их байснаас тус компаниуд “Эко-92” бензин үйлдвэрлэн, борлуулах хүчин чадлаа нэмэх хэрэгтэй болсноос өнгөрсөн 10 дугаар сарын эхээр борлуулалтаа түр зогсоосон юм. Харин он гартал түр зогсоно гэж байсан нь дөрөв, тавдугаар сар хүртэл үргэлжлэх нь. Эднийх өмнө нь хоногт таван тонн бензин нийлүүлж байсан бол одоо 20 тонныг нийлүүлэх хэмжээнд хүргэхээр ажиллаж байгаа ажээ.
Аи-92 бензин хэрэглэдэг бүх төрлийн автомашинд тохируулан үйлдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, үндэсний үйлдвэрийн экологийн цэвэр этанол бүхий “ЭКО-92” бензин нь агаарт ялгаруулах хорт утааны хэмжээг 30-40 хувь бууруулдаг, автомашины хөдөлгүүрийн чадлыг нэмэгдүүлдэг зэрэг давуу талтай юм. Түүний дээр АИ-92 бензинээс 100 төгрөгөөр хямд үнэтэй байсан юм.
Дэлхий дээр этанол агуулсан бензиний хэрэглээ жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж, зарим оронд бүр заавал хэрэглэхээр хуульчилсан байдаг нь энэ бүтээгдэхүүний хэрэглээнд маш их ач холбогдол өгч дэмжиж байгааг харуулж байна.
"Эко 92" бензинийг хавраас борлуулж эхэлнэ | ||
Үзсэн: 1811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.