Шууд Chart

Дарханы замд шалгалт хийжээ

2015-03-30 10:32:04

Улаанбаатар – Дархан чиглэлийн авто зам чанаргүй бөгөөд автомашины осол их гардаг хэмээх шүүмжлэл иргэдийн дунд их байдаг. Дээрх чиглэлийн хатуу хучилттай зам нь 1971 онд баригдсан бөгөөд 1997-1999 онд хэсэгчилсэн их засварын ажил хийгдэж байжээ. МХЕГ-аас 2014 онд тус чиглэлийн авто замын ашиглалтын байдалд шалгалт хийж, эвдрэл ихтэй, осол гарах нөхцөл бүрдсэн, эвдрэл ихтэй хэсэгт тээврийн хэрэгслийн аюулшгүй зорчих нөхцлийг хангуулах тухай улсын байцаагчийн дүгнэлтийг гарган ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлж байсан аж.

Дээрх дүгнэлтийн дагуу тус авто замын ихээхэн эвдрэлтэй 26.3 км замд хэсэгчилсэн их засварын ажлыг 2014 онд гүйцэтгэсэн байна.Өнгөрсөн онд хэсэгчилсэн замын шинэчлэлт хийгдэх үед барилга угсралтын ажил оройтож эхэлсэн бөгөөд технологийн горим зөрчигдөж гүйцэтгэснээс асфальтбетон хучилтад ихээхэн эвдрэл гарсан байна.
 
Тиймээс тус авто замын ашиглалт, арчлалт болон шинэчлэлтийн ажил нь холбогдох норм дүрэм, стандарт, аюулгүй зорчих нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг болон 2014 онд хийгдсэн зам засвар, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн ямар байгаа талаар Дархан-Уул аймгийн холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь шалгаж, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх байгууллагуудтай ажлын уулзалт хийжээ. Түүнчлэн тус замаар Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад болон ОХУ-д зорчиж буй тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийн явуулын төхөөрөмж ашиглан техникийн хяналтын үзлэг, оношлогоо хийснээс гадна нийтийн тээврийн үйлчилгээний байдалд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар тээвэрлэлтийн талаар эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаагүйгээр зорчигч тээвэрлэсэн, жолоочийн эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, суудлын тоог хэтрүүлэн зорчигч тээвэрлэсэн, тээвэрлэлтийн хөлс төлсөн зорчигчид тийз олгоогүй, зорчигч суудлын даруулгаа хийгээгүй, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлж зорчих зэрэг зөрчлүүд илэрч зарим зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Дарханы замд шалгалт хийжээ  
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй