Батлан хамгаалах сайд Ц.Цолмон батлан хамгаалах салбарт орон сууцны шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ нь урьдчилгаа төлбөргүйгээр цалингийн шаталсан тодорхой хувиар албан хаагчид орон сууцтай болох боломж юм.
Энд хэн нэгнийг албан тушаал, ажил орлогоор нь алагчилж үзэхгүй бөгөөд энэ ажлыг нь Зэвсэгт хүчний 017 дугаар анги нугалах учиртайг Ц.Цолмон сайд өчигдөр Зэвсэгт хүчний 017 дугаар ангид ажиллах үеэрээ хэллээ. Тэрбээр мөн тус ангийг их ажил нугалах хамт олон учраас багаж техникийг нь шинэчлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн юм.
Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хувьд 2012 оноос хойш бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцох болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цогцолбор барилгууд, Завхан аймагт офицер, ахлагч нарын албан тушаалын 24 айлын орон сууц, Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад “Шинэ сум” төслийн барилга үйлдвэрлэлийн ажлаас эхлээд батлан хамгаалах салбарт өрнөж буй бүтээн байгуулалтад оролцсон байна.
Батлан хамгаалахын албан хаагчид урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болно | ||
Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.