"Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд тавьж байгаа хяналтыг сайжруулах" сэдэвт зөвлөлгөөнийг Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэтлэстэй хамтран Нийтийн хэв журам хамгаалах газраас зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 450 гаруй ажилтан, алба хаагч нар оролцсон юм.
Энэ сарын 2-нд гаргасан дүнгээр ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдлээд суллагдсан 378, тэнсэн суллагдсан 1392, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 4011, нийт 5781 хүнд захиргааны хяналт тогтоон ажилласны дотор насанд хүрээгүй 182 хүн байгаа аж.
Насанд хүрээгүй 182 иргэн ял эдэлж байна | ||
Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.