
Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газраас Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа бүх автомашиныг хатуу хучилттай авто замаар зорчих шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажил биелэлээ олохгүй байгаад орон нутгийн иргэд шүүмжлэлтэй байна. Нүүрс тээвэрлэж байгаа компаниудын хувьд хатуу хучилттай авто замаар зорчиход өндөр төлбөр төлдөг учраас ашиг гардаггүй гэж үздэг. Харин шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа нь байгаль орчин болоод орон нутгийн малчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэхийг шаардан орон нутгийн малчид нүүрс тээвэрлэдэг замыг хааж эсэргүүцлээ илэрхийллээ.
Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн авто замыг “Эрдэнэс Монгол” ХХК худалдан авсан бөгөөд тус компаниас зам ашиглалтын тарифыг бууруулж хамгийн сүүлд 1.25 ам доллар болгох шийдвэр гаргасан ч бүх автомашинууд энэ замаар зорчихгүй байгаа аж. Сануулахад, уул уурхайн компаниуд болоод орон нутгийн иргэдийн дунд ширүүхэн маргаан үүсгээд байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар “Энержи ресурс” ХХК-ийн авто замыг 18 сая доллараар худалдаж авсан. Ингээд Таван толгой бүлэг ордоос нүүрс тээвэрлэж байгаа бүх автомашин засмал замаар тээвэрлэнэ гэсэн шийдвэр гаргаж уул уурхайн компаниудтай гэрээ хэлэлцээр ч хийсэн байдаг. Гэтэл энэ шийдвэр хэрэгжихгүй байгаад орон нутгийн удирдлагууд ч шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Нүүрс тээвэрлэж буй том оврын машинуудын замыг хааж эсэргүүцлээ илэрхийлжээ | ||
Үзсэн: 1305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.