Өнөөдөр "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидлаа гурав дахь удаагаа хүргүүлж байгаа талаар түүний хүү М.Эрдэнэ, тус холбооны төлөөлөл болох Д.Төмөрбаатар Г.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нар хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдэгдлээ.
Тэд энэ талаар “Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн өргөдлийг хоёр удаа илгээсэн. Өнгөрсөн онд өөрийн гараар бичсэн өргөдлөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүргүүлсэн. Гэтэл үүнийг Ерөнхийлөгч мэдээгүй гэж хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Ерөнхийлөгчид хандсан хоёр захидлыг тэр хүн мэдээгүй байна гэхээр үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар хайнга хандсан гэж үзэж байна. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсэж байна” хэмээсэн юм.
Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүслээ | ||
Үзсэн: 9296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.