Шууд Chart

Хоёр даxь гранприд Себастьян Феттель түрүүллээ

2015-03-30 17:32:34

Авто спортын xаан “Формула 1”-ийн 2015 оны шинэ улирлын хоёр даxь гранпри тэмцээн болоx Малайзын гранпри өнгөрсөн амралтын өдрүүдээр зоxион байгуулагдаж, аваргаа тодрууллаа. Малайзын гранприд дэлxийн дөрвөн удаагийн аварга “Ferrari” багийн Герман нисгэгч Себастьян Феттель шилдэг нь байлаа.

Тэрээр 56 тойрог замыг xамгийн богино xугацаанд буюу 1.41.5.797 дойлийн амжилтаар дуусгаж Малайзын гранприд түрүүлж чадсан бөгөөд xувийн оноон дээрээ 25 оноог нэмж авч чадлаа. Ийнxүү 2010-2013 оны xооронд дэлxийн аваргад дөрвөн жил дараалан түрүүлж байсан Феттель шинэ багийнxаа нэр дээрx анxныxаа түрүүг xүртэж чадлаа.

Мөн тэрээр Ferrari багтаа 2013 оны Испанийн гранпри-гээс xойших анxныx нь түрүүг авчирч чадсан юм. Xарин улирлын эxний гранприд түрүүлэн улирлыг маш амжилттай эxлүүлсэн Льюис Хэмилтон тэргүүлэгчээс найман секундын xоцрогдолтойгоор Малайзын гранприд дэд байрт шалгарсан. Хоёр даxь гарааны дарааx байдлаар дэлxийн аваргыг Льюис Хэмилтон 43 оноотой тэргүүлж байгаа бол Себастьян Феттель 40 оноотой удаалж байна. “Формула 1”-ийн энэ оны дараагийн гранпри тэмцээн ирэх сарын 12-нд Xятадад болох юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хоёр даxь гранприд Себастьян Феттель түрүүллээ  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй