![](/uploads/201503/news/thumb/f8be64b99bd85fc691bb127b118952eb_x3.jpg)
Зидан "Риал мадрид"-ийн нэгдүгээр багийн дасгалжуулагч болохоос татгалзахгүй гэдгээ хэллээ.
Тэрбээр "Хэрвээ Реалын дасгалжуулагчийн санал ирвэл би мэдээж зөвшөөрнө. Гэхдээ яг одоо тэнд ажлаа маш сайн хийж байгаа дасгалжуулагч байгаа. Харин би бүтэц дунд байгаа. Одоо ч суралцсаар л байна. Би энэ ажилд бэлэн байгаа юу, гэж үү? Бэлэн биш байсан ч тийм л гэж хэлнэ шүү дээ. Би Карлогоос их зүйл сурсан. Намайг түүний талаар юу гэж боддогийг тэр мэднэ. Хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй, тэр бол Мадридын хувьд төгс дасгалжуулагч" гэжээ. Харин Моуриньо болон Анчелоттигийн талаар Зидан "Моугаас би хэзээ ч бууж өгдөггүй гэдгийг нь сурсан. Тэр бол хатуу ширүүн ч шударга нэгэн. Тэр тоглогчдынхоо төлөө бүхнийг хийдэг. Харин Анчелотти өөр. Тэр тоглогчдынхоо гайхалтай эцэг нь байж чаддаг. Илүү тэвчээртэй. Гэхдээ тэр хэзээ хатуу чанга байхаа ч мэднэ" гэсэн байна.
Зидан "Риал мадрид" нэгдүгээр багийн дасгалжуулагч болохоос татгалзахгүй | ||
Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.