![](/uploads/201001/news/thumb/0c494e6a22dda2ba9ec21c5b34617de2_x3.jpg)
Тамхи эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлдэг гэдгийг мэдсээр байтал хүмүүүс татсаар, хэрэглэсээр л байдаг.Тамхины татварыг нэмэгдүүлснээр тамхи татах хүмүүсийн тоо багасах байх гэсэн бодлого ч хэрэгждэггүй хүмүүс улам ч их хэрэглэдэг болсон өнөө үед хүний биед элдэв хоргүй гэхдээ татахад тамхийг санагдуулахаар электрон тамхийг бий болгосон.Хүмүүс ч өөрсдийн эрүүл мэндийн үүднээс энэхүү тамхийг хэрэглэх болсноор багагүй хугацаа өнгөрсөн билээ. Гэвч уг тамхинаас хорт хавдар үүсгэгч химийн бодис олджээ.
Уг тамхийг үйлдвэрлэгчдийн зүгээс өөрсдйин бүтээгдэхүүнийг хүний биед ямар ч хоргүй хэмээн батлаж байсан ч Food and Drug Administration-с хүмүүсийг электрон тамхийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан мэдэгдэл хийсэн байна. Судлаачид электрон тамхи буюу е-тамхийг үйлдвэрлэдэг томоохон хоёр брэндийн бүтээгдэхүүнд хийсэн судалгаагаар тамхины найрлаганд үл хөлдөөгч шингэнд ашигладаг хүний биед маш хортой химийн бодис олж илрүүлжээ
Гэвч судалгааны дүнг үйлдэрлэгч талууд эсэргүүцэж байгаа бөгөөд тэд бидний тамхины найрлаганд ямар ч хорт хавдар үүсгэх хортой химийн элемэнт байхгүй манай бүтээгдэхүүн бол эрүүл мэндийн шардлага хангасан хэмээцгээж, үүнд нь итгэхгүй байхыг хүмүүст анхааруулсаар байна.
Аризонад байрлалтай NJOY болон Флоридад байдаг Smoking Everywhere гэх томоохон компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь энгийн тамхинаас ялгархааргүй хүний биед хортойгоос гадна хорт хавдрын гол шалтгаан болдог карцероген хэмээх химийн бодис тогтоожээ. FDA-с юуны түрүүнд Америк руу орж ирж байгаа е-тамхийг хориглохыг оролдож байгаа ч зарим нэг эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Е-тамхины хувьд шоколад, кола болон төрөл бүрийн үнэр гаргадаг бөгөөд хамгийн арын хэсэгт нь шингэн никотины коктейл болон татахад яг тамхи шиг мэдрэмж төрүүлж уур гардаг бөгөөд цэнэглэж хэрэглэдэг аж. Одоогоор FDA-с энэхүү е-тамхи нь бараг жирийн тамхинаас ч илүү хүнийг донтуулах аюултай байж болохыг анхааруулж байгаа ба уг тамхинд маш олон төрлийн бодис хольж хийсэн гэнэ.
Электрон тамхи | ||
Үзсэн: 1530 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.