Цагдаа нар энэ мөчид "Нарантуул" зах орчмыг бүрэн хамгаалтанд авч, замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Нийслэлийн Удирдах зөвлөл яг одоо Нарантуул захад гарсан галын асуудлаар хаалттай хуралдаж байна. "Хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хуралдааны дараагаар өгнө" гэлээ. Мөн тус захын түрээслэгчдээс цагдаа нарыг хэл амаар доромжлох, телевизийн зураглаач, гэрэл зурагчдыг хөөж туух, түүнчлэн нэгнийгээ турхиран жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалах зэргээр зүй бусаар бухимдалаа гаргаж байгаатай холбогдуулан ЦЕГ-аас мэдэгдэл гаргалаа. Нарантуул худалдааны төвд гарсан галын газарт ЦЕГ-ын ажлын хэсэг ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас хүний цогцос олдсон гэх мэдээллийг тодруулахад "Гал гарсан объект дотроос хүний цогцос олдсон. Одоогоор хэн болох нь танигдаагүй байна. Галыг бүрэн унтраасны дараа шалгалтын ажил хийгдэнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс, Улсын мөрдөн байцаах газраас шинжээчид ирсэн байгаа" гэв. Та бүхэнд "Нарантуул" захаас хийсэн бичлэгийг тайлбаргүйгээр хүргэе.
"Нарантуул" ОУХТ-өөс олдсон цогцсыг шалгаж байна | ||
Үзсэн: 3450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.