Зураач С.Энх-Амгалангийн долоо дахь бие даасан “Хаврын уянга” үзэсгэлэн ирэх сарын нэгэнд “Blue moon” арт галлерейд гарна.
С.Энх- Амгалан нь Монголын орчин цагийн уран зургийн хөгжил, өнгө төрхийг тодорхойлж буй авьяаслаг зураач юм.
Түүний уран бүтээл нь өнгөний торгон мэдрэмж, өвөрмөц арга техник, өөрийн гэсэн өнгө аясыг тусгадгаараа онцлогтой.
Тэрбээр Парис хотноо байрлах “ЮНЕСКО”-гийн байранд болсон олон улсын шилдэг зураачдын хамтарсан үзэсгэлэнд амжилттай оролцоод ирсэн юм.
“Хаврын уянга” үзэсгэлэн нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.