Шууд Chart

Автомашины толь хулгайлдаг 50 гаруй иргэнийг шалгаж байна

2015-03-31 13:21:15

Цагдаагийн байгууллагад автомашины толь алга боллоо гэсэн дуудлага цөөнгүй ирдэг. Ялангуяа Prius машины толь, дугуйг энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд их хэмжээгээр үйлддэг болох нь шалгалтын явцад тогтоогджээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран автомашины толь болон эд анги ихээр хулгайд алдагдаж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хулгайд алдагдсан эд зүйлийг худалдан авдаг ченж нарыг илрүүлэх зорилгоор "ТОЛЬ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд нийтдээ 194 албан хаагч ажиллаж, 144 аж ахуй нэгж байгууллагын шалгасан байна.

Арга хэмжээний үр дүнд тээврийн хэрэгслийг ашиглан автомашины дугуй, толь хулгайлдаг 45-н үйлдэлтэй гурван этгээд, Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 50 гаруй үйлдэлтэй хоёр этгээдүүдийг тус тус шалгаж эхэллээ.

 


Автомашины толь хулгайлдаг 50 гаруй иргэнийг шалгаж байна  
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
153.205.113.xxx [153.205.113.xxx] 2015-03-31 13:37
hulgaich nariig mash hatuu olon niited il shiitgeh heregtei

Бидэнтэй нэгдээрэй