Шууд Chart

Эгч, дүү Уильямс шөвгийн наймд шалгарлаа

2015-03-31 16:48:13

АНУ-ын Миамид болж буй талбайн теннисний “Miami Open” тэмцээний шөвгийн наймд эгч, дүүсийн нэг Винус Уильямс шалгарлаа. Тус тэмцээнд 16-д эрэмбэлэгдэн тоглож буй АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс дөрөвдүгээр тойрогт Данийн Возняцкиг 6:3, 7:6-ийн харьцаагаар хоёр үеийн турш буулган авчээ. Винус хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Испанийн Карла Саурес Наварротой оноолт таарсан байна.

Шилдгүүдээс шөвгийн наймд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, Румын Симона Халеп нар шалгараад байгаа. Эгч, дүүс Уильямс шөвгийн найм болон хагас шигшээд өрсөлдөгч нараа хожвол аваргын төлөө тоглох юм.

Тэмцээнд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария Шараповаг хожсон Гаврилова гуравдугаар тойрогт Японы К.Нараг хожсон ч дараагийн тойрогт ялагдал хүлээжээ. Түүнийг зогсоосон теннисчин бол Чехийн Плишкова бөгөөд тэрээр шөвгийн наймд Германы Андрей Петровичтой оноолт таарсан. Ганцаарчилсан болон хосын төрлөөр явагдаж буй “Miami Open” тэмцээний нийт шагналын сан зургаан сая ам.долларт багтаж буй бөгөөд аваргууд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тодорно. 

  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Эгч, дүү Уильямс шөвгийн наймд шалгарлаа  
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй