![](/uploads/201503/news/thumb/de2779de0c6ba6a3d0ee968940c81e2c_x3.jpg)
"Барселон", "Бавари Мюнхен", "Аяакс" зэрэг клубт ажиллаж байсан Луис ван Гаалыг Нидерландын хөлбөмбөгийн клубын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлжээ. Тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг Бразилд болсон дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль хүртсэн явдалд ван Гаалын хүчин зүтгэл, сэтгэл шингэсэн гэж Нидерландын жүдо бөхийн холбоо үзсэн байна.
Антон Гесинг гэж...
Нидерландын жүдо бөхийн холбоо 1964 оны Токиогийн Олимпийн наадмаас үнэмлэхгүй жинд анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан домогт тамирчин Антон Гесингийг 2010 онд таалал төгссөний дараагаар түүний нэрэмжит шагналыг спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэнд олгохоор санаачилсан түүхтэй юм.
Тухайн үед Японоос гаралтай энэ спортын төрлөөр өөр орны тамирчин амжилт гаргаж болдог гэдгийг дэлхий нийтэд тэрээр таниулж байсан юм. Тухайлбал, 1964 оны Токиогийн олимпийн наадмын жүдо бөхийн төрлөөр Япон улсын жүдочид жин тус бүрт аваргалж байсан түүхтэй. Үүнээс гадна Европ тивийн 21 удаагийн аваргын алтан медалийн эзэн тэрээр 1961 онд анх дэлхийн аваргаар шалгарч, анхны Япон биш дэлхийн аварга болж түүхэн нэрээ мөнхөлсөн байдаг юм.
Антон Гесинг 1967 онд их спортоос зодог тайлж Нидерландын Олимпийн хорооны зөвлөлийн гишүүн улмаар Олон улсын Олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байсан юм. Ван Гаалаас өмнө энэ хүндтэй шагналыг Олон улсын Олимпийн хорооны тэргүүн асан Жак Рогге, Нидерландын олимпийн хорооны зөвлөлийн тэргүүн асан Эрика Терпстра нар хүртэж байсан юм байна.
Луис ван Гаал спортын зүтгэлтний нэрэмжит шагналыг хүртжээ | ||
Үзсэн: 2044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.