Шууд Chart

Манай хөлбөмбөгчид хэсэгтээ сүүл мушгиж байна

2015-04-01 14:58:55

Ирэх онд Катарт болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Лаос улсад үргэлжилж байна. Өчигдөр манай хөлбөмбөгчид Сингапурын багтай тоглож 2:2 харьцаагаар тоглолтоо өндөрлүүлсэн юм. Энэ тоглолтод найм дугаартай Ц.Мөнгөншагай, 13 дугаартай хагас хамгаалагч Э.Пүрэвдорж нар гоол хийжээ. Ингэснээр манай хөлбөмбөгчид хэсэгтээ сүүл мушгиж байна. Гурван хожил авсан БНХАУ есөн оноотой хэсгээ тэргүүлж, шигшээд өрсөлдөх эрхийг авсан бол Лаос дөрөв, Сингапур хоёр, Монгол нэг оноогоор удаалав.

  

Азийн 43 улсын шигшээ баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд “J” хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан юм.

Монголын залуучуудын шигшээ багийн ахлагчаар МХБХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ Б.Буман-Учрал, ахлах дасгалжуулагчаар “Эрчим” клубын дасгалжуулагч, спортын мастер Д.Батнасан, туслах дасгалжуулагчаар мөн клубын тоглогч З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар спортын мастер Ш.Баянжаргал нар ажиллав.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Б.Мөнхболд (Сэлэнгэпресс), Т.Төрболд (Шинэ Монгол), Ж.Сайханжаргал (Дархан-Уул аймаг)

Хамгаалагч: Г.Төгөлдөр, В.Тэмүүжин, П.Буянхишиг ("Эрчим"), Д.Мөнхдөл, Ц.Мөнгөншагай ("Хоромхон"), Э.Мөнх-Эрдэнэ (ФС Улаанбаатар), Б.Баянмөнх ("Хангарьд").

Хагас хамгаалагч: М.Төгөлдөр, Б.Төгсбилэг, Ж.Сүндорж, Т.Мөнхбаясах("Эрчим"), А.Улсболд, О.Оюунбаатар ("Хоромхон"), Э.Пүрэвдорж (Улаанбаатар их сургууль), О.Мөнхбат (ФС Улаанбаатар), Г.Гандэлгэр (Blanc Elf Wels).

Довтлогч: С.Гал-Эрдэнэ, А.Цолмон ("Эрчим"), С.Ганхуяг (Хангарьд), М.Батхишиг (Улаанбаатар их сургууль).

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Манай хөлбөмбөгчид хэсэгтээ сүүл мушгиж байна   
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй