Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улирлын плэй-оффын тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Өнөөдөр хагас шигшээд өрсөлдөх сүүлийн баг тодрох юм. Энэ өдөр цувралын хожлын харьцаа 2:2 болоод байгаа "Их Өргөө Аравтууд" vs "Увс Эрдэнэдрийлинг Ригс" багуудын тоглолт болох бөгөөд хожсон нь медалийн төлөө өрсөлдөж, хожигдсон нь өрсөлдөөнөөс хасагдах юм. Хожсон баг нь хагас шигшээд “Дундговь Альянс Тех харцага”-тай тоглоно.
Мөн энэ өдөр хагас шигшээд учраа таарсан “Дорнод Татан гарьд”-“СБЛ Хасын хүлгүүд”-ийн эхний тоглолт болно.
IV.01 /Лхагва/
- 18:00 "Их Өргөө Аравтууд" vs "Увс Эрдэнэдрийлинг Ригс"
Хагас шигшээн эхний тоглолт:
- 20:00 “Дорнод Татан гарьд” vs “СБЛ Хасын хүлгүүд"
Өнөө орой плэй-оффын чухал тоглолтууд болно | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.