Шууд Chart

Эдийн засгийн чуулган маргааш эхэлнэ

2015-04-01 15:33:02

Засгийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн чуулган” маргааш эхлэх гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус "Эдийн засгийн форум"-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцож үг хэлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод цаашдын нөхцөл байдлын талаар ярилцаж салбар хуралдаануудаар манай улсын эдийн засагтай холбогдох олон асуудлуудыг хэлэлцэх юм. Өнгөрсөн жил “Монголдоо бүтээцгээе” ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдсан чуулганы нийт салбар хуралдаанд 900 орчим төлөөлөгч оролцож байсан бөгөөд 34 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байсан юм.

Маргааш Төрийн ордонд эхлэх Эдийн засгийн форумын үеэр хэлэлцэх асуудлуудын талаар танилцуулж байна.
 
Дөрөвдүгээр сарын хоёрны пүрэв гараг:

9:00 -9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхий сайд Чимэдийн САЙХАНБИЛЭГ

НЭГДСЭН ХУРАЛДААН
9:30- 11:00 Их танхим:  Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал

САЛБАР ХУРАЛДААН:
11:30-13:00  Их танхим:  Институцийн засаглал ба хамтын ажиллагаа
                      А танхим:  Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн
засаг, нийгмийн хөгжил
                      Б танхим:  Мэдээллийн ёс зүй /хариуцлага/
13:00-14:00  Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: Илтгэл МУ-ын сайд М.Энхсайхан
14:00-15:30  Их танхим:  Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт
үзүүлэх нөлөө
                      А танхим:  Үл хөдлөх хөрөнгийн зах зээл
                      Б танхим:  Санхүүгийн салбарын хөгжил

16:00-17:30  Их танхим:  Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам

                      А танхим:  Монгол Улсын зээлжих зэрэглэл

                      Б танхим:  Үндэсний корпорациудыг бий болгох
17:30-18:00  Эхний өдрийн нэгтгэл


Дөрөвдүгээр сарын гуравны баасан гараг:


9:00 -9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

НЭГДСЭН ХУРАЛДААН
9:30-11:00  Их танхим:  Монгол Улсын алсын хараа

САЛБАР ХУРАЛДААН:
11:30-13:00 Их танхим: Өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил
                      А танхим: Маргаан таслах мэргэжлийн байгууллага
(мэргэшсэн шүүх, мэргэшсэн арбитр) ба бизнесийн харилцаа
                      Б танхим:  Эрүүл мэндийн салбарын менежмент
13:00-14:00 Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: /TBC/
14:00-15:30 Их танхим:  Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар
дамжуулан экспортыг          нэмэгдүүлэх нь
                      А танхим:  Хууль тогтоомжийн тогтвортой,
тодорхой байдал ба бизнес
                      Б танхим:  МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил

16:00-17:30 Их танхим:  Найрсаг Улаанбаатар
                      А танхим:  МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх
                      Б танхим:  Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?

НЭГДСЭН ХУРАЛДААН
17:30-18:00  Их танхим:  МУ-ын УИХ-ын дарга Зандаахүүгийн ЭНХБОЛД
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийн чуулган маргааш эхэлнэ  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй