Нийслэл хотын хэмжээнд сүүлийн үед Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота Приус маркийн авто машин ихээр орж ирж авто машины эвдрэл гэмтэл болон гэмт халдлагад өртөж байгаа нөхцөл байдлаас шалтгаалан түүний сэлбэг хэрэгсэл, эд ангиудын эрэлт хэрэгцээг дагаж зах зээл үнэ ханш өсөж байгаа нь машины эд анги, түүний сэлбэг хулгайд алдагдах хэрэг ихээр үйлдэгдэж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Эзэнгүй гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2015 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 25-ны хооронд үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй Приус-20 маркийн автомашины толь алдагдсан хэргүүдэд дүн шинжилгээ хийжээ.
Дүнг авч үзвэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн 21, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 10, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 20, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт 7, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2 нийт 66 Приус-20 маркийн автомашины толь алдагдсан хэрэг гарч бүртгэгджээ. Мөн орон сууц, байрны гадаа ил зогсоолд хараа хяналтгүй байгаа автомашинуудын эд ангийг гэмт этгээдүүд нь бүлэг зохион байгуулалттайгаар шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдэж байгаа болох нь тогтоогдсон байна. Судалгааны явцад тээврийн хэрэгслийн эд анги зарж борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон авто худалдааны төвүүд болон Да-Хүрээ зах, Авто плаза 1-2, Хурд төвүүдийн ченж нар Приус-20 маркийн автомашины оргиналь толь 350 мянган төгрөг, Хятадаас оруулж ирсэн толь дохиотой дохиогүйгээс хамаарч 250-300 мянган төгрөгөөр зарж борлуулдаг ба ченж нар ашиг хонжоо олох үүднээс хулгайн замаар орж ирсэн толийг 100.0 төгрөгөөр худалдан авч сэлбэн цааш нь зарж борлуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Эзэнгүй гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар нийслэл хотын хэмжээнд Тоёота Приус авто машины толь эд анги хулгайлдаг сэжигтэй этгээдүүдэд чиглүүлэн зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2015 оны хоёрдугаар сараас хойш БГД, СХД-ийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 40 гаруй удаагийн үйлдлээр орон сууцны гадна зогсоолд байрлуулсан Приус 20 маркийн автомашины толь хулгайлах гэмт хэрэг үйлддэг Г, А нарыг баривчлан Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлжээ.
Приус машины эд ангийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчлав | ||
Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.